Эргэн тойрон сүрлэг өндөр уулсаар хүрээлэгдсэн нэн үзэсгэлэнт энэ нуурын арлуудыг оролцуулахгүйгээр ил гадаргын талбай 2612 хавт.дөр.км, урт нь хойноос урагш 133,4 км, өргөн 39,5 км гонзгой зууван хэлбэртэй нуур болно. Нуурын хамгийн гүн Далайн хүйс аралын баруун өмнө С.П. Перетолчины хэмжиснээр 238,3 м байжээ.
Хөвсгөл нуур эзлэх талбай усны гүн эзэлхүүнээрээ манай улсын нутаг төдийгүй Төв Азид тэргүүн байранд орно. Тектоникийн гүн зөрөгт хотост тогтсон уулын нуур учраас эргийн байдал харьцангуй их хэрчигдсэн, булан тохой, арал хойг, хадан хацаа хэлбэртэй байна.
Нуурын баруун талын усны хагалбар уулсын орой хяр нуурын эргээс төдий л холгүй /5-10 км/ орших тул урт гол мөрөн үгүй ч гэсэн , услаг гол горхи их байгаа ба тэдгээрээс 17 нь байнгын урсгалтай юм. Зүүн эрэг мөн л өндөр уулсаар хашигдсан байна. Гэхдээ Баян, Хорьдол Сарьдагийн нуруутай адил өндөр биш урсгал усанд идэгдэж бөмбөгөр хавтгай оройтой ерөнхийдөө налуу урт хажуутай байна.
Нуурын зүүн эрэг рүү бүгд 29 гол горхи цутгана. Нуурын хойд талд усны хагалбар уулын хамгийн өндөр Мөнх сарьдагийн нуруу орших бөгөөд түүний бэл хормой нь нууранд тулж 40-50 м өндөр хүрмэн дэнж үүсгэнэ. Хөвсгөл нуурын хотгор урагшаа улам нарийсаад Хатгал хотын дэргэд урт нарийхан булан үүсгэж тэндээс Эгийн гол эх авч урсана. Энэ бол Хөвсгөл нуураас гадагш урсаж гардаг цорын ганц гол юм.
Дээр дурьдаснаас үзвэл Хөвсгөл нуур бүгд 46 гол горхийг нийлүүлэн авч 5300 хавт.дөр. км талбайгаас усжина. Хөвсгөл нуурт Хадан Хүй, Далайн хүй, Модон хүй, Бага хүй гэдэг 4 арал байгаагаас хамгийн том нь түүний төвд буй Далайн хүйс арал болно. Усны мандлаас 126 м өндөр бөгөөд 3 км 36 км урт, 2 км өргөн, 5,8 хавт.дөр.км талбайтай нилдээ ой модоор хучигдсан үзэсгэлэнт энэ арлын эргийн шугамын урт 8,5 км хүрнэ.