Ханх сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл зохион байгуулж тус сумаас УБ хотод амьдарч байгаа нутгийн уугуул иргэдээ хүлээн авч уулзлаа. Уулзалт 2011.06.23-нд "Энхүүд" ХХК-ний "Миний монгол" ресторанд болж өнгөрсөн. Уулзалтаар 3 асуудлыг авч хэлэлцэв. Үүнд:
- Нутгийн зөвлөлийг шинээр байгуулсан тухай. Нутгийн зөвлөлийг албан ёсоор бүртгүүлэх, тамга тэмдэг, данстай болох талаар танилцуулав
- Ханх сум байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг хэрхэн тэмдэглэх талаар авч хэлэлцэв
- Ханх сумыг хөгжлийн талаар нутгийн иргэдийн санал бодлыг сонсч, уугуул нутгаа хэрхэн хөгжүүлэх талаар бодлого дэвшүүлж ярилцав.