Зар

Хөвсгөл далайн хөвөөнд хувь заяагаар төрж дээ
Хөл нүцгэн гүйлдсээр хүүхэд насаа өнгөрүүлж дээ
“Эх болсон зургаан зүйл хамаг амьтан”-ыг умдаалсан
Эзэн Монголын рашаан минь-Далай ээж минь
Ижий минь ээж далайдаа даатгаж дээ
Аавын минь аав тэнгэртээ залбирч дээ
Эр биеийг минь гүйцээж энх тунхтай золгуулж дээ
Ижий цэнхэр далай ээж минь-эзэн Монголын амин сүнс минь
    Уул уулсын эзэн Хорьдол сарьдаг минь
    Ус усны хатан гоо эх далай ээж минь
    Энэ Монголдоо ганц, эх дэлхийдээ ганцхан
    Гүн цэнхэрхэн далай ижий минь
Мөнх хөх тэнгэрээ тольдсон мөнх тэнгистээ мөргөе
Мөнхөд орших нутгийн минь мөнхийн амьдрал минь
Мөнх тэнгэрийн хүчин дор мөнхөд цэлэлзээрэй
Ижий цэнхэр Далай минь- эзэн Монголын амин сүнс минь

Уул уулсын эзэн Хорьдол сарьдаг минь
    Ус усны хатан гоо эх далай ээж минь
    Энэ Монголдоо ганц, эх дэлхийдээ ганцхан
    Гүн цэнхэрхэн далай ижий минь
Гүн цэнхэрхэн
Гүн цэнхэрхэн

80-н жилийн ой

Хөвсгөл аймгийн Ханх сум байгуулагдсаны түүхт 80-н жилийн ой ёслол төгөлдөр сайхан болж өнгөрлөө. Наадамд зургаан насны морьд уралдаж, хүчит 128 бөх барилдсан.

Нутгийн зөвлөлийн хурал

      Ханх сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл зохион байгуулж  тус сумаас УБ хотод амьдарч байгаа нутгийн уугуул иргэдээ хүлээн авч уулзлаа. Уулзалт 2011.06.23-нд "Энхүүд" ХХК-ний "Миний монгол" ресторанд болж өнгөрсөн. Уулзалтаар 3 асуудлыг авч хэлэлцэв. Үүнд:
  1. Нутгийн зөвлөлийг шинээр байгуулсан тухай. Нутгийн зөвлөлийг албан ёсоор бүртгүүлэх, тамга тэмдэг, данстай болох талаар танилцуулав
  2. Ханх сум байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг хэрхэн тэмдэглэх талаар авч хэлэлцэв
  3. Ханх сумыг хөгжлийн талаар нутгийн иргэдийн санал бодлыг сонсч, уугуул нутгаа хэрхэн хөгжүүлэх талаар бодлого дэвшүүлж ярилцав.

Нутгийн зөвлөл

             Хөвсгөл аймгийн Ханх сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл 2011.06.20-ны өдөр хуралдаж, нутгийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүддээ сонголоо. Тэргүүлэгч гишүүдэд:
  1. Б.Төмөрбаатар
  2. Б.Өсөхбаяр
  3. Ц.Ганхуяг
  4. П.Батжаргал
  5. С.Цэцэгмаа нарын таван хүнийг сонгов.
          Ханх сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн даргаар СУИС-ийн багш хөгжмийн зохиолч Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн Т.Сэр-Одыг дэвшүүлсэн. Дэд даргаар "Энхүүд" ХХК-ний захирал Д.Баяржаргалыг томилсон.

Түүхт ойн баяр

Ханх сумын түүхт 80-н жилийн ой 7 дугаар сарын 25-26 өдрүүдэд болно. Нийт ханх сумын иргэддээ төрөлх сумынхаа 80 жилийн ойн мэнд хүргэж, энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.